Guidebook for Living in Korea

Хүүхэд залуусын эрүүл мэндийг сайжруулах

  • Home
  • Эрүүл мэндийн нэмэлт
  • Хүүхэд залуусын эрүүл мэндийг сайжруулах

Хүүхэд залуусын эрүүл мэндийг сайжруулах

01Хүүхэд, өсвөр насныхны хөгжлийн онцлог

  • Хүүхэд нас гэж 6-12 насыг хэлдэг. Энэ үеэр хүүхэд бага сургуульд явж эхэлж гэрээсээ гадуур гэр бүлийнхнээсээ өөр хүмүүстэй их цагийг өнгөрөөдөг болдог. Энэ насандаа хүүхэд тоглох, бусадтай харьцах замаар өөрийнхөө үүрэг хариуцлагыг ухамсарлаж, бусдад анхаарал халамж тавих, нийгмийн хамтын ажиллагаа, хамтын мэдрэмжийг эзэмшдэг. Сургуулийн амьдрал, үе тэнгийнхэнтэйгээ харилцах харилцаа нь хүүхдийн өсөлт хөгжил, хувь хүний төлөвшилд шийдвэрлэх нөлөөтэй.
  • Өсвөр нас гэж 12-13-аас 19-20 насны үеийг хэлэх ба энэ үеэр хүний биед хоёрдогч бэлгийн шинж тэмдэг бий болдог. Өсвөр насны эхэн үед бие махбодь хурдан өсөн хөгжиж, нөхөн үржихүйн чадвартай болно. Тэд эгоцентризм (өөрийгөө чухалчлах), идеализм (хэт бодитой бус)-ын үзлийг илэрхийлж, насанд хүрсэн хүмүүсийн үнэ цэнэтэй зүйлс, итгэл үнэмшлийг эсэргүүцэх талтай байдгаас гадна ирээдүйнхээ талаар олон тийш гуйвдаг. Тиймээс тэд эрүүл мэндэд нь хор хөнөөлтэй байдалд амархан өртөх магадлалтай. Иймд урьдчилан сэргийлэх зааварчилгаа өгөх нь чухал юм.
Хүүхэд, өсвөр насны өсөлт, хөгжлийн онцлог
아동∙청소년기 성장과 발달 특성 : 주요특성, 설명 및 건강증진을 위한 고려 점을 포함한 표입니다.
Гол онцлог Тайлбар Эрүүл мэнддээ анхаарах зүйлс
Бие махбодь, булчин, араг ясны хурдац-тай өсөлт
  • Бага насанд хүүхдийн араг яс өсч хөгждөг. Тиймээс араг ясны хэв гажилтаас урьдчилан сэргийлэхийн тулд байнга биеийн зөв байрлалтай байх нь чухал.
  • Үе тэнгийнхэн нь тэднийг тамхи татах, хар тамхинд уруу татах магадлалтай.
  • Биеийн зөв хэлбэр, байрлалыг хадгалж байх
  • Тамхи, архи, мансуу-руулах бодис хэрэглэхгүй байхыг тэдэнд ойлгуулах
Байнгын шүд
  • 12-13 насанд 20 сүүн шүд нь байнгын шүдээр солигдоно.
  • Сүүлийн жилүүдэд хүн амын дундаж наслалт уртассан тул хүүхэд, өсвөр насандаа амны хөндийн эрүүл мэндийг сахих нь дараа дараагийн жилүүдэд эрүүл сайхан амьдрахын суурь юм.
  • Шүдний арчилгаа (шүдээ сойзоор угаах, шүдний утас хэрэглэх, шүд цоорохоос сэргийлэх, далий шүдийг засах)
Бэлгийн төлөвшил, Хоёрдогч бэлгийн шинжтэй болох
  • Залуучууд хоёрдогч бэлгийн шинж тэмдгээсээ болж эвгүйрч, ичингүйрч болно. Шинж тэмдэг илэрч эхлэхээс өмнө эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн ялгаа, шинж тэмдгүүдийг хэрхэх талаар бэлгийн боловсрол олгох шаардлагатай.
  • Тэд нөхөн үржихүйн чадвартай болно. Сургах, заах замаар эрүүл мэндээ өөрөө хамгаалах, өөрийгөө удирдахад нь туслах хэрэгтэй.
  • Эр, эмийн бэлэг эрхтэний ялгаа
  • Эрүүл бэлгийн харил-цааны талаарх заавар
  • Биеэ ажиглаж шалгаж байх (хөх, төмсөгийг шалгах; Хүний хөхөнцөр вирусын (HPV)-ын эсрэг вакцин тариулах
Үе тэнгийн-хэнтэйгээ хамтрах мэдрэмжийг төлөвшүүлэх
  • Энэ үеэр өөрсдийнхөө зан байдлан хязгаарыг ухамсарлаж, үе тэнгийнхэнтэйгээ харилцах замаар хамт олны мэдрэмжтэй болдог.
  • Үе тэнгийнхнээрээ хүлээн зөвшөөрүүлэх нь чухал гэж үздэг болно. Тиймээс тэд нийгэмд харш үйлдэл, эсвэл баатарлаг мэт үйлдэл хийх, нэгдэх магадлалтай
  • Бүлэгнэж танхайрах

02Хүүхэд, өсвөр насны хүний эрүүл мэндийг дэмжих

(1)Биеийн зөв хэлбэр, байрлалыг барих

  • Сургуулийн насны хүүхдүүдийн араг яс дөнгөж бойжиж өсөх шатандаа байдаг. Удаан хугацаанд буруу байрлалтай байвал араг ясны хэв гажилт үүсч болзошгүй. Тэднийг эрүүл чийрэг өсөхөд нь туслахын тулд биеэ зөв тэгш барих зуршилтай болгох нь чухал юм.
  • Ширээний ард олон цагийг өнгөрөөдөг тул биеийн өндөрт нь таарсан ширээ, сандал хэрэглэх, зөв байрлалтай суух зуршилтай болгох нь чухал.
  • 이미지텍스트
    < Ширээний ард суухдаа зөв биеэ барих нь эрүүл мэндэд тустай >
  1. 1Эрүү) Эрүүгээ бага зэрэг доошлуулна.
  2. 2Өвдөг) Хөл нь өвдөгний үеэр тэгш өнцөг үүсгэх ёстой бөгөөд гуя нь шалтай параллель байх ёстой.
  3. 3Ул) Ул нь шаланд хүрэх ёстой.
  4. 4Бэлхүүс) Бэлхүүсээ суудлын ард тулгаж, биеэрээ бөхийхгүй сууна.
  5. 5Хонго) Сандлын ирмэгтэй ойр сууна.
Нурууны мурийлт (сколиоз)
  • 이미지텍스트
    < Хэвийн нуруутай (зүүн талд) ба сколиоз гажигтай (баруун талд) хүний нурууны ясны харьцуулалт >
  • Сколиоз гэдэг нь "C" эсвэл "S" үсэг шиг нурууны яс хажуу тийш мурийх эмгэгийг хэлнэ.
  • Сүүлийн үед гар утас байнга хэрэглэх, суухдаа буруу байрласан зэргээс шалтгаалж залуучууд энэ өвчнөөр өвчлөх нь ихсэж байгаа.
  • Эрт илрүүлбэл сколиозыг богино хугацаанд засч эмчлэх боломжтой. Хүүхдэд ийм эмгэг байгаа эсэхийг үе үе шалгаж байхыг зөвлөж байна, ингэснээр даруй эмчид үзүүлж, эртнээс тохируулж засах боломжтой болно.
Нурууны мурийлтын шинж тэмдэг
  • 이미지텍스트
  • 이미지텍스트
  • ① Тэгш бус мөр, ② Хавирга ба мөрний өнцөг нааш гарч товхойсон, ③ Нурууны муруй, ④ Хоёр хонго ижил биш
  • Хоёр мөр тэгш бус, нуруу мурийсан, хоёр хонго тэгш бус
  • Хавирга мурийсан; хавирга ба мөрний өнцөг нааш гарч товхойсон
  • Өмд өмссөн байхад бэлхүүс далийж харагдах; гутлын ул нь хөлний гадна талд илүү хурдан элэгддэг болох
  • Хоёр гараа сунгахад, гар болон их бие хоёрын хоорондох зай нь нэг талдаа нөгөөгөөсөө илүү урт байх

(2)Шүдний арчилгаа

Ирээдүйн амьдралын чанар шүдний эрүүл мэндээс шалтгаалдаг учир хүүхэд, өсвөр насандаа сүүн шүд байнгын шүдээр солигдох үед шүдээ арчлах нь чухал.

Шүдээ хэрхэн угааж, шүд цэвэрлэх утсыг зөв хэрэглэх вэ
  • Шүд цоорохоос сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд шүдээ тогтмол угаах хэрэгтэй. Өдөрт гурваас доошгүй удаа, хоол идсэнээс хойш гурван минутын дотор, гурван минутаас доошгүй хугацаанд шүдээ угаахыг зөвлөж байна. Унтахынхаа өмнө шүдээ угаах нь нэн чухал юм. Шүдний сойзыг 2-3 сар болоод шинээр сольж байгаарай.
  • Шүдээ бүх талаас нь сайтар угаах, мөн шүдээ угаахдаа хэлээ угаах хэрэгтэй.
  • Шүдээ угаасны дараа шүдний утас хэрэглэнэ. Хүүхэд найм, есөн нас хүртлээ шүдний утсыг бие даан зөв хэрэглэж чадна гэж найдаж болохгүй. Иймд шүдээ угаах болгоны дараа утас хэрэглэхэд нь тусална уу.
Шүдээ зөв угаах дараалал
  • 이미지텍스트
    1.Шүдний сойзоо ингэж барина.
  • 이미지텍스트
    2.Шүдний оог шүдний сойз дээр тавихын тулд оогоо бага зэрэг дардаг.
  • 이미지텍스트
    3.Урд шүдний гадна талын гадаргуугийн хувьд: Шүдний сойзоо шүд, буйлны хоорондох хэсэгт байрлуулж, зөөлөн тойрог хөдөлгөөнөөр доош чиглүүлж угаана.
  • 이미지텍스트
    4.Урд доод шүдэнд: Шүдний сойзоо шүд, буйлны завсарт байрлуулж дээшээ чиглүүлж угаана.
  • 이미지텍스트
    5.Урд шүдний дотор талын гадаргууг: Сойзоо босоо байрлуулж, дотроос нь хөдөлгөнө.
  • 이미지텍스트
    6.Араа шүдний гадна талын гадаргуугийн хувьд: Сойзоо шүд, буйлны хоорондох хэсэгт байрлуулж, зөөлөн тойрог хөдөлгөөнөөр дээшээ чиглүүлэх маягаар угаана.
  • 이미지텍스트
    7.Их арааны дээд талд: Урд болон араа шүдийг арав дахин үрж угаана.
  • 이미지텍스트
    8.Арааны дотоод гадаргуугийн хувьд: Сойзоо шүд, буйлны хоорондох хэсэгт байрлуулж, зөөлөн тойрог хөдөлгөөнөөр дээд хэсэг рүү чиглүүлж угаана.
  • 이미지텍스트
    9.Хэлний хувьд: Шүдээ хэлнийхээ гүн хэсэгт байрлуулж, зурган дээр заасны дагуу хөдөлгөнө.
Шүд цоорохоос сэргийлэх

Шүд цоорох нь өвчин мөн бөгөөд цаг тухайд нь эмчилж, шүд цоорохоос урьдчилан сэргийлэхийн тулд тасралтгүй анхаарал тавих хэрэгтэй.

  • 이미지텍스트
    Шүдээ зөв угаа.
  • 이미지텍스트
    Шүдэнд асуудал гарсан тохиолдолд шүдний эмчид даруй хандаарай.
  • 이미지텍스트
    Чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундаанаас зайлсхий. Хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ хангалттай сайн идээрэй.
  • 이미지텍스트
    Фтор агуулсан шүдний оо хэрэглэх нь шүд цоорохоос сэргийлдэг.
  • 이미지텍스트
    Шүдний эмчид тогтмол үзэхүүлэх нь шүд цоорох өвчнийг эрт илрүүлнэ, мөн шүдний эмчилгээний үр дүн нэмэгдэнэ.

(3)Бэлгийн эрүүл мэндийг сахих

  • Биенд хоёрдогч бэлгийн шинж тэмдэг илэрч эхэлснээр залуучууд бэлгийн асуудлыг илүү сонирхдог. Өсвөр насандаа тэд бэлгийн хүсэл тэмүүлэлтэй болж, өөрсдийн үнэт зүйл, итгэл үнэмшил, уламжлалдаа тулгуурлан эсрэг хүйсийн хүмүүстэй бэлгийн дуртай болж, болзоонд явах, бэлгийн харьцаанд орох боломжийг судалж эхэлдэг.
  • Тэд өөрийн итгэл нь хэзээ ч өөрчлөгдөхгүй мөнхийн мэт үздэг, энэ нь тухайн үеийн сэтгэл зүйн хөгжлийн нэгэн хэсэг юм. Энэ үе тэнгийнхнийхээ дарамт шахалтаас үүдэн “төлөвшсөн, том хүн болсон” мэт харагдах гэсэндээ бэлгийн замбараагүй харьцаанд орох нь байдаг.
  • Бэлгийн харьцаанд орж буй залуучууд бэлгийн эмзэг байдалд орж болзошгүй, жишээлбэл жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин зэрэг бэлгийн эрүүл мэндэд нөлөөлөхуйц олон төрлийн эрсдэлд өртөх магадлалтай.
  • Залуучуудыг бие бялдар, танин мэдэхүй, сэтгэл санааны хувьд төлөвшиж бэлгийн харьцаанд бүрэн бэлэн болтлоо бэлгийн үйлдлээ хойшлуулахыг нь дэмжиж, ийм харилцааныхаа үр дүнг урьдчилан ухамсарладаг болтол нь туслах хэрэгтэй.
Эрэгтэй, эмэгтэй бэлэг эрхтэн
  • Бүтцийн хувьд эмэгтэй хүний бэлэг эрхтэн нь эрэгтэй хүнийхээс илүү гадны халдварт өртөмтгий юм. Эмэгтэй бэлэг эрхтэнүүд биеийн дотор байдаг учраас эмэгтэйчүүд өөрсдийнхөө бэлэг эрхтэний ихэнх хэсгийг шууд харж чаддаггүй. Эмэгтэй бэлэг эрхтэнд эмгэг үүссэн тохиолдолд шинж тэмдэг нь шууд илэрдэггүй. Ихэнх тохиолдолд шинж тэмдэг илрэх үед өвчин аль хэдийн ахисан шатандаа орсон байдаг. Иймээс эмэгтэйчүүд биеэ зөв авч явах, үе үе эрүүл мэндийн үзлэгт хамрагдах замаар бэлгийн эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй.
Эр, эмийн бэлэг эрхтний ялгаа
  • 이미지텍스트
    • ① фаллопийн хоолой, ② умайн суурь, ③ шөрмөс, ④ гялтан, ⑤ умайн булчин , ⑥ умайн хүзүү , ⑦ өндгөвч , ⑧ умай , ⑨ үтрээ
    Эмэгтэй бэлэг эрхтэн
    • Эмэгтэйчүүдийн умай нь биеийн дотор байдаг тул шууд харж чадахгүй.
    • Фаллопийн хоолой хэвлийн хөндийд нээлттэй байдаг. Эм шээсний суваг нь эрэгтэй хүнийхээс богино. Эм шээсний сүв нь үтрээнээс тусгаарлагдсан байдаг, энэ нь гадаад бэлэг эрхтнээс умайн хүзүүнд хүргэдэг булчингийн хоолой бөгөөд гаднаас нян микроб нэвтрэхэд өртөмтгий юм.
  • 이미지텍스트
    • ① үрийн хөндий, ② төмсөгний эпидидимис, ③ шээсний суваг, ④ шээсний суваг, ⑤ давсаг, ⑥ түрүү булчирхай , ⑦ үрийн сүв , ⑧ төмсөг , ⑨ шодой
    Эрэгтэй бэлэг эрхтэн
    • Эрэгтэй бэлэг эрхтэн нь төмсөгнөөс шээсний суваг руу ордог битүү гуурсан хоолойноос бүрдэнэ.
    • Эрэгтэй хүний шээсний суваг эмэгтэй хүнийхээс урт. Эр шээсний сүв нь үрийн шингэний сувгийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад гаднаас нян микроб нэвтрэхэд бага өртөмтгий.
Эм бэлэг эрхтэний эрүүл мэндийг сахих
  • Агаар нэвтэрч, арьс амьсгалахуйц даавуун дотуур хувцас өмсөнө.
  • Бариу дотуур хувцас өмсөж болохгүй.
  • Шээсээ бүү барь.
  • Ариун цэврийн өрөөнд үтрээ бохирдуулахгүйн тулд урдаас нь хойш арчих хэрэгтэй.
  • Бэлгийн эрхтнээ угаахдаа хүчиллэг чанарыг нь хадгалахын тулд саармаг саван хэрэглэнэ. Шүршүүрийн толгойг ашиглан урдаас нь хойш долоо хоногт 3-4 удаа угаана.
  • Ариун цэврийн хэрэглэл эсвэл тампон солихдоо гараа эхэлж угаана.
Бэлгийн харьцааг сонгох тухай заавар
  • Өсвөр насандаа ирээдүйгээ урьдчилан таамаглах, одоогийн нөхцөл байдалд өөрийгөө тохируулан бие зөв авч явахад бэрхшээл тулгарч болно. Энэхүү заавар нь бэлгийн харьцаанд зөв сонголт хийхэд тань тусална гэж найдаж байна.
Өсвөр насныханд бэлгийн харьцааны зөв сонголт хийх талаархи заавар
  • 이미지텍스트
Бэлгийн эрүүл мэндээ өөрөө хамгаалах
  1. 1Эм бэлэг эрхтэнээ өөрөө шалгах
    • Бэлгийн харьцаанд анх орсон болон бэлгийн харьцаанд идэвхтэй оролцдог эмэгтэйчүүд сар бүр энэ үзлэгийг өөртөө хийх хэрэгтэй.
    • Эм бэлэг эрхтэний эмгэгийг харж, ажиглаж эсвэл гараар тэмтэрч амархан баталж болно. Өөрийгөө тогтмол шалгах ажиглаж байх нь өвчин эмгэгийг эрт илрүүлж, бэлгийн замын халдварт өвчин тараахаас сэргийлнэ.
    Эм эрхтэнээ өөрөө шалгах аргууд
    • Бэлтгэх зүйл: урт бариултай толь
    • Хэрхэн хийх вэ: Гэрэлтэй, чимээгүй газар байрлана, толины тусгалаар эрхтэнээ харах байрлалыг аваад дараах алхмыг гүйцэтгэнэ:
      • Нэг гартаа толийг барьж, түүгээрээ эрхтэнээ хар. Өөр гарын хуруугаараа үтрээний амсарыг тарааж, анхааралтай ажигла.
      • Бөөрөнхий булчин, клитор, шээсний сүв, бэлгийн том уруул, жижиг уруул, хэвлийн хөндийг шалгана.
      • Хурууны үзүүрээр тэмтэрч шархлаа, бөндгөр юм үүссэн эсэх, өнгө нь өөрчлөгдсөн эсэхийг шалгана.
  2. 2Төмсөгөө өөрөө шалгах
    • Эрт илрүүлж, төмсөгний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү аргыг ашиглана уу. Энэ аргаар сард нэг удаа, 3 минут зарцуулж гараар тэмтэрч шалгаарай.
    • Төмсөгний хорт хавдар аль ч насныханд тохиолдож болох ч сүүлийн үед 15-35 насныхан өвчлөх нь ихэссэн гэсэн мэдээлэл байдаг. Хэрэв хавдрыг эрт үе шатанд нь олж мэдвэл бүрэн эдгэрэх магадлал сайн.
    Төмсгөө өөрөө шалгах арга
    • Бэлтгэх зүйл: толь
    • Дараах байдлаар үргэлжлүүлнэ:
      • Усанд юм уу шүршүүрт орсны дараа төмсөг болон хуухнаг хангалттай тайвширсан үед хуруугаараа үзлэг хийнэ.
      • Толины өмнө зогсоод хуухнагийн арьс хавантсан, үрэвссэн эсэхийг шалгана.
      • Хуруугаа (эрхий, долоовор, дунд хуруу) төмсөгний дээд ба доод хэсэгт байрлуулна. Ингэхэд төмсөг өвдөхгүй бол эрхтэн хэвийн байна гэсэн үг. Төмсөгний хэмжээ бага зэрэг ялгаатай байх нь хэвийн үзэгдэл.
      • Төмсөгний ард байрлах эпидидимис булчирхайн хэсэг дээр хуруугаа тавь. Хэрэв энэ нь хэвийн байгаа бол зөөлөн бөндгөр юм шиг мэдрэгдэнэ. Хэвийн бус мэдрэгдвэл эмчид хандаарай.
  3. 3Хөхөө өөрөө шалгах
    • Хөхний хорт хавдар нь хөхөнд үүсдэг. Солонгос эмэгтэйчүүдийн хорт хавдрын эхэнд энэ төрлийн хавдар ордог. Сүүлийн үед солонгос эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг, хооллолтын хэв маяг өөрчлөгдсөнөөс болж хөхний хорт хавдрын тохиолдол эрс нэмэгдэж байна.
    • Эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдраар өвчлөх нас буурч байгаа тул хөхөө өөрөө шалгах хэрэгцээ илүү чухал болж байна.
    • Хорт хавдрын эд зөвхөн хөхөнд байгаа, цааш нь ургаагүй бол хорт хавдрыг арилгах, эмчлэхэд хялбар байдаг бөгөөд өвчтөний эрүүл амьд байх хугаацаа, хувь өндөр юм. Гэхдээ хорт хавдрын эд нь хажуугийн эрхтний эд эсэд халдсан бол өвчтөний амь насанд аюул учруулж болзошгүй юм.
    • Өөртөө үзлэг тогтмол хийснээр хөхний хорт хавдрыг эрт илрүүлж болно.
    • Хөхөө өөрөө шалгах: Сарын тэмдэг ирсэнээс хойш 5-7 хоногийн дараа буюу хөх хамгийн зөөлөн болсон үед хөхөө өөрөө шалгаж үзээрэй. Хэрэв та жирэмсэн, хөхүүл, цэвэршилттэй байгаа бол сар бүр нэг өөрөө өдрийг тогтоож, тэр өдрөө шалгадаг болоорой.
    1. A.Хөхний эрүүл мэндээ сайжруулах
      • Эрүүл мэндийнхээ төлөө сар бүр хөхөө өөрөө шалгаж байгаарай.
      • Хэрэв хөхөнд бөөгнөрөл мэдрэгдэж, хөхний хэлбэр, арьсны өнгө өөрчлөгдвөл эмчид хандана.
      • Эрсдэлтэй хүчин зүйлээс сэргийлж зайлсхийснээр хөхний хорт хавдраас урьдчилан хамгаална.
    2. B.Хөхний хорт хавдрын эрсдэлтэй хүчин зүйлс
      • Хөхний хорт хавдрын өөрчилж болох эрсдэл, хүчин зүйлүүд
        • Жирэмслэлтээс хамгаалах эм ууж байсан сүүлийн үеийн түүх
        • Архи уух
        • Тамхи татах
        • Таргалалт
        • Цээж маш хүчтэй цацраг туяанд өртөх
      • Хөхний хорт хавдрын өөрчилж боломгүй эрсдэл, хүчин зүйлүүд
        • Гэр бүлдээ хөхний хорт хавдрын түүхтэй эсэх
        • Эрт сарын тэмдэг, хожуу цэвэршилт
        • Генийн удамшил
        • Жирэмсний, хөхүүл үеийн түүх
        • Эстроген, тестостерон дааврын түвшин өндөр байх
    3. C.Хөхөө өөрөө шалгах, гараар тэмтрэх арга
      • Бэлтгэх шаардлагатай зүйлс: бүтэн биеийн өндөр толь, ор, дэр, халат
      • Дараах дарааллаар шалгана: ажиглах үзлэг → гараар тэмтэрч үзэх → хөхний толгойг чимхэж үзэх.
      • Харж ажигласны дараа нь гараараа тэмтэрч хуруугаа хөхөндөө тавиад тойрог зурж байгаа мэт тойргоор дарж үзнэ, ер бусын б өөгнөрөл байгаа эсэхийг шалгана.
      • Хөхийг гараар тэмтэрч үзэхдээ хэвтсэн нь дээр, учир нь хэвтэж байхад хөхний эдүүд хөхний бүх хэсэгт жигд тархсан байдаг.
      • Хөхөнд ер бусын бөөгнөрөл мэдрэгдэж байгаа эсэхийг шалгана. Шүршүүрт орж байхдаа нойтон савантай хуруугаараа тэмтрэх үзлэгээ хийж болно.
      • Эцэст нь шингэн урсан гарч байна уу гэдгийг шалгахын тулд хөхний толгойг чимхэж үзнэ.
      Хөхөө өөрөө шалгах, гараар тэмтрэх арга
      Босоо байрлалд хөхөө өөрөө шалгах
      1. 1Гараа өргөж, суганы доод хэсгээс эхлээд хөхний доод хэсэг хүртэл тэмтэрч үзээрэй.
      2. 2Хөхний доод хэсгийг гараараа түшиж өгнө, нөгөө гараараа тэмтэрч үзнэ.
      3. 3Нөгөө хөхөө ч мөн адил тэмтэрч шалгана.
      Хэвтээ байрлалд хөхөө өөрөө шалгах
      1. 1Гараа дээш өргөөд хэвтэнэ. Мөр дор жижиг дэр эсвэл дэвсгэр тавина. Гараа өргөж, суганы доод хэсгээс эхлээд хөхний доод хэсэг хүртэл тэмтэрч үзээрэй.
      2. 2Нөгөө хөхөө ч мөн адил тэмтэрч шалгана.
      Хөхний толгойг чимхэж шингэн гарч байгаа эсэхийг шалгах
      1. 1Хөхний толгойг эрхий, долоовор хуруугаараа чимхэж шингэн гарч байгаа эсэхийг шалгана.
      2. 2Нөгөө хөхөө ч мөн адил тэмтэрч шалгана.
  4. 4Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх HPV-ийн вакцинжуулалт
    • Умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйн биеийн умайн хүзүүнд үүсдэг хорт хавдар юм.
    • Солонгост нэг жилд гурван мянга гаруй эмэгтэйд умайн хүзүүний хорт хавдар илэрч, жил бүр 900 гаруй эмэгтэй энэ өвчнөөр нас бардаг байна.
    • Умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан нь бэлгийн хавьтлаар дамждаг хүний хөхөнцөр вирус (HPV) юм. Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсдийн 99 хувьд HPV-ийн өндөр эрсдэлтэй төрлүүд нь илэрдэг. HPV-ийн вакцин хийлгэснээр умайн хүзүүний хорт хавдраас үр дүнтэй урьдчилан сэргийлэх боломжтой.
    • Насанд хүрэгчид гурван удаа вакцин хийлгэснээр байнгын дархлаатай болно. Харин 12-оос доош насны хүүхдүүд хоёр удаа вакцин хийлгэснээр сайн дархлаатай болдог. Ялангуяа бэлгийн харилцаанд орохоос өмнө хоёр удаа вакцин хийлгэх нь умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд хамгийн сайн үр дүнтэй.
    • Солонгост болон бусад ихэнх орнуудад 12-оос доош насны охидыг төрөөс урьдчилан сэргийлэх вакцинд үнэ төлбөргүй хамруулдаг.
    • Улсаас хариуцан хийж буй HPV-ийн вакцины талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA) (https://www.kdca.go.kr/gallery.es?mid=a20503010000&bid=0002&list_no=145640&act=view) - ийн вэбсайтаас харж болно.
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”