Guidebook for Living in Korea

Яаралтай халамжийн дэмжлэг

  • Home
  • Амьдралын нэмэлт
  • Яаралтай халамжийн дэмжлэг

Яаралтай халамжийн дэмжлэг

01Надад яаралтай тусламж хэрэгтэй байна (Яаралтай тусламж, дэмжлэг)

Засгийн газраас үзүүлж буй яаралтай тусламж, дэмжлэг нь орлого багатай хүмүүс хуульд заасан хямралын нөхцөл шалтгааны улмаас амьжиргаагаа хангахад хүндрэлтэй байгаа үед ядуурлын түвшинд хүрэхгүйн тулд найдаж болох сүүлийн нийгмийн хамгааллын сүлжээ (SSN) юм. Хямралын нөхцөл шалтгааны улмаас хүндрэлтэй байгаа орлого багатай иргэдэд засгийн газраас нэн тэргүүнд тусламж, дэмжлэг үзүүлж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь хүрэлцээтэй байгаа эсэхийг хянаж шалган үнэлдэг.

(1)Засгийн газраас үзүүлж буй тусламж, дэмжлэгт хэн хамрагдах боломжтой вэ?

Хэрэв та яаралтай тусламж, дэмжлэг авахыг хүсвэл ① хямралын нөхцөл шалтгаан, ② орлого, үл хөдлөх хөрөнгийн байдал гэх мэт хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой.

  • Яаралтай тусламж, дэмжлэг нь гэнэтийн хямралын улмаас хүндрэл үүссэн хүмүүст түр хугацаагаар олгодог тэтгэмж тул өөр хуулийн дагуу амьжиргааны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж гэх мэт тусламж, дэмжлэг авдаг хүмүүст хамаарахгүй.
  • Та Солонгос хүн биш байсан ч дараах нөхцөлүүдийн аль нэг нь танд хамааралтай бол яаралтай тусламж, дэмжлэг авах боломжтой: ① Солонгос хүнтэй гэрлэсэн, ② Солонгос хүнээс салсан эсвэл Солонгос эхнэр/ нөхөр нь нас барсан Солонгос гаралтай үр хойч/өвөг дээдсээ асарч байгаа хүн, ③ Дүрвэгсдийн тухай хуульд заасан дүрвэгч, ④ Өөрөөс хамаарах шалтгаангүйгээр гал түймэр, гэмт хэрэг, байгалийн гамшгийн улмаас хохирсон хүн.
  1. 1Яаралтай тусламж, дэмжлэгийн тухай хуульд заасан хямралын нөхцөл шалтгаан
    • Өрхийн үндсэн орлого олдог хүн нас барсан, оргон зугтсан, сураггүй алга болсон, хорих байгууллагад хоригдсон болон бусад шалтгаанаар орлогын үндсэн эх үүсвэргүй болсон бол;
    • Тухайн хүн хүнд өвчтэй эсвэл гэмтсэн бол;
    • Тухайн хүнийг тухайн өрхийн аль нэг гишүүн хаясан, орхисон, хүчирхийлсэн бол;
    • Тухайн хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, тухайн өрхийн аль нэг гишүүн бэлгийн хүчирхийлэл үйлдсэний улмаас гэр бүлийн гишүүдтэйгээ эв найртай амьдрахад хүндрэл учирсан бол;
    • Тухайн хүн гал түймэр, байгалийн гамшиг болон бусад шалтгааны улмаас өөрийн амьдарч байсан байшин, барилгад амьдрахад хүндрэлтэй байгаа бол;
    • Үндсэн болон хоёрдогч орлого олдог хүн бизнесээ түр болон бүрмөсөн хаах, аж ахуйн нэгжид гал түймэр болон бусад шалтгааны улмаас бизнес эрхлэхэд хүндрэлтэй байгаа бол;
    • Үндсэн болон хоёрдогч орлого олдог хүн ажилгүй болсоны улмаас орлогын үндсэн эх үүсвэргүй болсон бол;
    • Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны захирамжийн дагуу орон нутаг бүрийн захирамжид заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд;
    • Үүнээс гадна Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тогтоож, зарласан бусад шалтгаан үүссэн тохиолдолд: ① Үндсэн тэжээгчээс салах; ② Нийтийн үйлчилгээ тасрах, ③ Хорих газраас суллагдсаны дараа гэмт хэргийн бүртгэлийн улмаас амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй болох; ④ Ар гэрийнхэн нь хайхрамжгүй хандаж, хаясан, амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй байгаа гэх мэт шалтгааны улмаас орон гэргүй болох; ⑤ Амьжиргааны асуудалтай тулгарсан гэж холбогдох хэлтсээс (агентлагаас) санал болгосон хүн; ⑥ Гэмт хэрэг гарсан байшин, барилгад амьдрахад хүндрэлтэй байгаа тул оршин суугаа газраа нүүлгэн шилжүүлэх.
  2. 2Орлого, үл хөдлөх хөрөнгөөс хамаарсан хамрагдах боломж
    • (Орлого) Орлого нь дундаж стандарт орлогын 75% ба түүнээс бага өрх.
      기준 중위소득 가구규모에 따른 소득과 재산 기준: 가구규모, 1인~7인을 포함한 표입니다.
      Өрхийн гишүүдийн тоо 1 2 3 4 5 6
      Нэгж: вон/сар 1,671,334 2,761,957 3,535,992 4,297,434 5,021,801 5,713,777
      • 7-оос дээш гишүүнтэй өрхийн хувьд нэмэлт хүн бүрт 672,468 вон олгодог.
  3. 3Өмчийн стандарт
    • (Хөрөнгийн нийт дүн)
      2022년 일반재산 합계액 인상 효과 : 지역, 대도시, 중소도시 및 농어촌을 포함한 표입니다.
      Бүс том хот жижиг дунд хот хөдөө орон нутаг
      Стандарт хэмжээ (10,000 вон)
      (орон сууцны зориулалтттай үл хөдлөх хөрөнгийн суутгалын хязгаарыг хэрэглэх үед)
      24,100
      (~31,000)
      15,200
      (~19,400)
      13,000
      (~16,500)
      • Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн суутгалын хязгаар гэж юу вэ? : Холбогдох этгээд болон хамтран амьдрагч гэр бүлийн гишүүний нэр дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээс бэлэн мөнгөөр ​​худалдахад хүндрэлтэй байгаа нэг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд стандарт хэмжээнээс гадна орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн суутгалын хязгаараар суутгал хийх боломжтой.
    • (Санхүүгийн хөрөнгө) Өрхийн гишүүнд ногдох санхүүгийн хөрөнгийн хэмжээнээс бага
      (Нэгж: мянган вон)
      공제 수준 상향 효과(4인가구 기준) : 금융재산기준액, 생활준비금 공제액 및 조회결과 금융재산 총액을 포함한 표입니다.
      Өрхийн гишүүдийн тоо 1 хүн 2 хүн 3 хүн 4 хүн 5 хүн 6 хүн
      Санхүүгийн хөрөнгийн хэмжээ 8,228 9,682 10,714 11,729 12,695 13,618
      Санхүүгийн хөрөнгийн хэмжээ (орон сууц) 10,228 11,682 12,714 13,729 14,695 15,618
      • 7-оос дээш гишүүнтэй өрхийн хувьд нэмэлт хүн бүрт 896,000 вон олгодог.

(2)Би ямар тусламж, дэмжлэг авах боломжтой вэ?

Амьжиргааны тусламж, дэмжлэг
(вон/сар)
생계지원 금액 : 가구구성원 수에 따른 지원금액을 나타낸 표입니다.
Өрхийн гишүүдийн тоо 1 2 3 4 5 6
Тусламж, дэмжлэгийн дүн 713,100 1,178,400 1,508,600 1,833,500 2,142,600 2,437,800
  • 7-оос дээш гишүүнтэй өрхийн хувьд нэмэлт хүн бүрт 286,900 вон нэмж олгодог.
Эмнэлгийн тусламж, дэмжлэгийн хязгаар :
3 сая вон
Орон сууцны тусламж, дэмжлэгийн хязгаар
(вон/сар)
생계지원 금액 : 가구구성원 수에 따른 지원금액을 나타낸 표입니다.
Өрхийн гишүүдийн тоо 1 ~ 2 3 ~ 4 5 ~ 6
Том хот 387,200 643,200 848,600
Жижиг, дунд хэмжээтэй хот 290,300 422,900 557,400
Хөдөө орон нутаг 183,400 243,200 320,300
Нийгмийн халамж үзүүлэх байгууламжийг ашиглахад үзүүлэх тусламж, дэмжлэгийн хязгаар
(вон/сар)
사회복지시설의 이용지원 한도액 : 입소자 수에 따른 지원금액을 나타낸 표입니다.
Байршсан хүний тоо 1 2 3 4 5 6
Тусламж, дэмжлэгийн дүн 535,900 914,200 1,182,900 1,450,500 1,719,200 1,987,700
Сургуулийн боловсролтой холбоотой тусламж, дэмжлэгийн дүн
(вон/улирал)
교육지원 금액 : 구분, 초등학생, 중학생, 고등학색에 따른 지원금액을 나타낸 표입니다.
Ангилал Бага сургуулийн сурагчдад Дунд сургуулийн сурагчдад Ахлах сургуулийн сурагчдад
Тусламж, дэмжлэгийн дүн 124,100 174,700 207,700 вон болон сургалтын төлбөр/элсэлтийн хураамж
Бусад тусламж, дэмжлэгийн дүн
(вон/сар)
그 밖의 지원 금액 : 지원종류, 연료비, 해산비, 장제비에 따른 지원금액을 나타낸 표입니다.
Тусламж, дэмжлэгийн төрөл Шатахууны зардал Төрөлтийн зардал Оршуулга/тахилын зан үйлтэй холбоотой зардал Цахилгаан
Дүн 150,000 700,000 800,000 500,000 ба түүнээс бага

(3)Тусламж, дэмжлэг авахын тулд юу хийх вэ?

  • Хэрэв танд ажилгүйдэл, (түр) бизнесээ хаах, өвчин, гэмтэл бэртэл гэх мэт хямралын улмаас амьжиргаанд тань хүндрэл үүссэн бол яаралтай халамжийн амьжиргааны тусламж, дэмжлэг авах талаар зөвлөгөө авч, захиргааны халамжийн төв, хот/муж/дүүрэг/хотхон/тосгон/өөрт ойролцоо байх эрүүл мэнд/халамжийн зөвлөгөө өгөх төвөөр дамжуулан хүсэлт гаргаж болно. (☎129)
  • Амьжиргааны тэтгэмж авахын тулд та ① Нүүр хуудас (www.bokjiro.go.kr) → Бага орлоготой хүмүүс → Амьжиргааны тэтгэмж, Оршин суугчийн тэтгэмж, Сургуулийн боловсролын тэтгэмж, Оршуулга/тахилын зан үйлтэй холбоотой тэтгэмж гэх байдлаар онлайнаар хүсэлт гаргаж болно, эсвэл ② эрүүл мэнд/халамжийн зөвлөгөө өгөх төв (☎129) рүү залгах, эсвэл ③ захиргааны халамжийн төвийн хариуцсан албан тушаалтантай уулзана уу.
สามารถใช้งานได้ตามเงื่อนไข “KOGL (ลิขสิทธิ์เปิดเผยซอร์ซโค้ดของเกาหลี) ประเภท 4: ระบุแหล่งซอร์ซโค้ด+ห้ามใช้ในเชิงพาณิชย์+ห้ามทำการเปลี่ยนแปลง”