Эрүүл мэндийн даатгал нь эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон үед хүмүүст учирч болох дарамт, ачааллыг хөнгөвчлөх зорилготой нийгмийн даатгалын тогтолцооны нэгэн хэсэг юм. Даатгуулагч нь сар бүр даатгалын шимтгэл төлөх ёстой бөгөөд шаардлагатай үед даатгалын нөхөн төлбөр авна.
2019 оны 7-р сараас эхлэн тус улсад зургаан сараас дээш хугацаагаар оршин сууж буй Солонгосын иргэн бус бүх гадаадын иргэн даатгалын бүртгэлд бүртгүүлж, эрүүл мэндийн даатгал болон урт хугацааны асрамжийн даатгалд хамрагдах ёстой.
①Солонгост оршин суудаг гадаадын иргэн гэсэн бүртгэлтэй ажиллаж байгаа хүн бүр тусдаа өргөдөл гаргаж Эрүүл мэндийн даатгалд (“ажилтан даатгуулагч” гэж) хамрагдах боломжтой. Амьдрахын тулд даатгуулсан ажилтнаар тэжээлгэж хамаардаг (тэжээн тэтгүүлэгч) хүн мөн адил юм. ②Дээрх ①-д заасан ангилалд хамаарахгүй хүн энэ улсад зургаан сар оршин суусны дараа даатгалд хамрагдах боломжтой. (Гэр бүлийн статустай хүмүүс энэ улсад ирмэгцээ даатгуулж болно.) ③Солонгосын иргэн болон гадаадын иргэдийн төлөх Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ ялгаагүй. Солонгос иргэн бус даатгуулагчийн төлөх мөнгөн дүн нь оршин суух эрх зүйн байдлаас шалтгаалан өөр өөр байж болно. ④Даатгалын шимтгэлийг сар бүр төлөөгүй, хойшлуулах нь даатгуулагчийг хохироож болзошгүй. Шимтгэлээ төлөхийн тулд дараах аргын аль нэгийг ашиглаж болно: автомат шилжүүлэг, цахим данс, банк, цахим шилжүүлэг, Эрүүл мэндийн даатгалын корпорацийн салбар дээр кредит карт ашиглах, шимтгэл төлөх вэбпортал зэрэг.
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар та урьдчилан сэргийлэх, оношлуулах, өвчин, гэмтлээ эмчлүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ авах боломжтой. Мөн төрөх, нас барах гэх мэт тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэтгэмж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах (хэвийн үнэгүй үйлчилгээ) боломжтой.
| Төвийн нэр | Хамрах нутаг дэвсгэр |
|---|---|
| Үндэсний эрүүл мэндийн даатгалын корпорацийн Сөүл дэх гадаадын иргэдэд үйлчлэх төв | Сөүл хотын бүх нутаг дэвсгэрт |
| Үндэсний эрүүл мэндийн даатгалын корпорацийн Ансан дахь гадаадын иргэдэд үйлчлэх төв | Ансан, Шихөн, Гунпо хотууд |
| Үндэсний эрүүл мэндийн даатгалын корпорацийн Сувон дахь гадаадын иргэдэд үйлчлэх төв | Сувон, Ёнгин, Хвасеон, Осан, Сёнгнам хотууд |
| Үндэсний эрүүл мэндийн даатгалын корпорацийн Инчон дахь гадаадын иргэдэд үйлчлэх төв | Инчон, Бучён, Гимпо, Гуангмёнг хотууд |
| Үндэсний эрүүл мэндийн даатгалын корпорацийн Ыйжонбү дахь гадаадын иргэдэд үйлчлэх төв | Ыйжонбү, Намянжу, Гапеонг, Почён, Донгдучён, Ёнчён, Янгжу, Гури, Гоянг, Пажу хотууд |